Skip to content
logo_v2
slider-1

2020/12/04, 05 | 19:00

Violinist Degi & Bilguun @ The Independence Theater

As part of her coaching project, violinist Ch.Delgertsetseg is partnering with a young artist and violinist B.Bilguun to present a brand new classic pop genre, “Never Enough” for her audience. 

The concert will consist of three parts and aims to develop the classical arts, including inspiring young students, bringing an innovative style to the audience, and bringing them closer to the world of violin.

Part 1: Musical arts from composers from different generations that still live in the hearts of Mongolians will be performed by UB Drums, Ulaanbaatar Ensemble, Harpist Ya.Munkh-Erdene with a modern twist.

Part 2: Famous Musical Compositions and popular movie soundtracks from around the world will be performed by the Violinist duo and with the partnership of Composer and Singer of Nikiton, Ch.Batchuluun, Violinist Ch.Delgertsetseg will debut her newly composed music for the first time.

Part 3: Popular songs from the king of pop, Michael Jackson, as well as modern trending songs that are winning the hearts of our youth, will be performed by professional dancers in a light show.

Introducing our artists:

Violinist Ch.Delgertsetseg enrolled in the violin class at the Mongolian Conservatory at the age of six and graduated from Grand Valley State University in Michigan with a degree of Lead Violinist. She has successfully delivered six solo performances and many other musical arts for her audience.

Young violinist B. Bilguun also studied violin at the Mongolian Conservatory when he was six years old, and later graduated as a Lead Violinist from the Oberlin Conservatory of Music in Ohio, USA. He is the first Mongolian artist to perform at Carnegie Hall in the United States and is a talented violinist who has toured European cities with a German orchestra and has competed successfully in many domestic and international competitions.

NEVER ENOUGH ХИЙЛИЙН ДУЭТ ТОГЛОЛТ

МУСТА, Хийлч Ч.Дэлгэрцэцэг өөрийн коучинг төслийн хүрээнд залуу уран бүтээлч, хийлч Б. Билгүүнтэй хамтран цоо шинэ классик поп жанрын “Never Enough” тоглолтоо үзэгчиддээ хүргэж байна. Сонгодог урлагийг хөгжүүлэх, тэр дундаа сонгон суралцагч залуучуудад урам зориг нэмэх, үзэгчиддээ шинэлэг хэв маягийг хүргэж, тэдэнд хийл хөгжмийн ертөнцийг ойртуулж, ойлгуулахаар зорьж буй тус тоглолт нь гурван хэсгээс бүрдэх юм.

Нэгдүгээр хэсэг: Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын чихэнд хэдийнээ хоногшсон уран бүтээлүүдийг орчин үеийн хэв маягт хөрвүүлэн UB Drums, Улаанбаатар чуулга, МУСТА Ятгачин Я. Мөнх-Эрдэнэ нарын хамт эгшиглүүлнэ.

Хоёрдугаар хэсэг: Олон улсын алдартай хөгжмийн зохиолууд, киноны дуунуудыг хийлийн гоцлол, дуэтээр уянгалуулахын хамт Хөгжмийн зохиолч, Никитон хамтлагийн дуучин Ч. Батчулуунтай хамтран туурвисан шинэ аяз, бүтээлүүдээ хийлч Ч.Дэлгэрцэцэг анх удаа тайзан дээр тоглоно.

Гуравдугаар хэсэг:  Попын хаан Майкл Жексоны бидний сайн мэдэх дуунууд болон орчин үеийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй залуу үеийн сонсох дуртай дуунуудыг залуучууддаа мэргэжлийн бүжигчид, гэрлийн шоу үзүүлбэрийн хамтаар хүргэнэ.

Уран бүтээлчдийн танилцуулга:

МУСТА, Хийлч Ч. Дэлгэрцэцэг нь 6 настайгаасаа эхэлж Монгол Улсын Консерваторид хийлийн ангид элсэн суралцаж төгссөн ба АНУ-ын Мичиган мужийн Grand Valley State University сургуулийг гоцлол хийлчин мэргэжилтэй амжилттай дүүргэсэн. Тэрээр үзэгчиддээ бие даасан 6 тоглолтыг амжилттай хүргэж, олон уран бүтээлийг сонордуулаад байна.

Залуу хийлч Б. Билгүүн нь хийл хөгжимтэй мөн адил Монгол Улсын Консерваторид 6 настай элсэн орсноор танилцаж, улмаар АНУ-ын Охайо мужийн Oberlin Conservatory of Music сургуулийг гоцлол хийлчээр дүүргэсэн. Тэрээр Америкийн алдарт Карнеги Холлд тоглосон анхны Монгол уран бүтээлч ба Германы оркестортой хамт Европын хотуудаар аялан тоглож байсан туршлагатай, дотоодын болон олон улсын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн, авъяаслаг хийлч юм.

Тоглолтын зохион байгуулагч:

Тоглолтын Ерөнхий Зохион байгуулагчаар “Sound of Mongolia” ажиллана.

ABOUT DEGI

For all these years, after playing my violin, I am very happy to be known as Mongolia's best-known violin player/fiddler, and for international community. I was classically trained in Ulaanbaatar for 12 years and spent a further 3 years...

Read More...

SAMPLE MUSIC

GALLERY

© 2018 - DegiMusic.com

All rights reserved.